Солонго Чимэдээ

“Би жил хагасын өмнө коуч Солонго-тойгоо танилцаж, коучингийн үйлчилгээ авах завшаан тохиосон. Нэр нэгтэй болоод ч тэр үү эхний уулзалтаас л миний нэг хэсэг, бодлын минь хамтрагч (thinking parthner) шиг санагдсан. Коучингийн аялал эхлэхэд бид, миний ажил төлөвлөлт болон ажлаа хойш тавьдаг үндсэн шалтгааныг олохоор төлөвлөж байсан. Гэвч уулзалт бүрд би өөрийнхөө доторх нуугдмал чадваруудыг шинээр нээн илрүүлж байсан, заримыг нь коуч Солонго-ын туслалцаагүйгээр хэзээ ч нээж чадахгүй байсан ч байж магадгүй юм.

Зарим уулзалтуудын үед надад яг л би өөрийнхөө шинэ хувилбарыг хажуу талаас нь ажиглаад сууж байгаа мэт санагддаг байсан. Уулзалтуудын явцад би ажлаа хойш тавиад байгаа үндсэн шалтгаанаа олсон. Мөн бас нэгэн томоохон өөрчлөлт маань “бодлын гинж” буюу олон цуваа хөвөрсөн бодлоо хэрхэн цэгцлэх үнэлж баршгүй ур чадварыг олж авсан. Энэ нь яг л миний дээгүүр хөвж буй олон төрлийн эмх цэгцгүй бодол дунд тухайн нөхцөл байдалтай холбоотой бодлуудыг татах “соронз” гартаа барин дээш өргөхөд, олон бодлын гинжин хэлхээс дундаас зөвхөн тухайн нөхцөл байдалтай холбоотой бодлууд л “соронзонд” татагдах мэт санагдсан. Цэгцтэй бодсоноор ажлын төлөвлөлт, бүтээмж маань ч дагаад нэмэгдсэн.

Коучинг аяллынхаа туршид би ажлын карьер төдийгүй хувийн амьдралд минь ч чухал нөлөө үзүүлсэн маш олон ур чадварыг нээж илрүүлсэн. Уулзалт бүр дээр би өөрийнхөө шинэ хувилбартай танилцаж байсан минь энэхүү коучинг аяллын хамгийн гайхалтай үр дүн байлаа гэж бодож байна.

Коучинг үйлчилгээгээр олж мэдсэн ур чадваруудынхаа зөвхөн нэгээхэн хэсгийг л энд сэтгэгдэл болгон бичлээ. Коучинг – надад төөрсөн үед минь зүгээ олох “луужин”, олны дундаас хэрэгтэй зүйлээ сонгох “соронз” болсон. Миний бодлын хамтрагч Б.Солонго чамдаа маш их талархлаа.”

“A year and a half ago, I had the privilege of meeting Coach Solongo and embarking on a coaching journey. Initially, our sessions revolved around my work planning and the reasons behind my procrastination. However, with each session, I delved deeper into self-discovery. I unearthed latent abilities within me, some of which I had never even recognized before and may never have discovered without Coach Solongo’s guidance.

At times, it felt like I was observing a new version of myself emerging. Through these sessions, I not only identified my true passion in my career, which had been a primary source of my procrastination, but I also acquired invaluable skills in organizing my thoughts. This newfound clarity significantly contributed to improved work planning. It’s like holding a magnet; it pulls out the ideas related to the situation from among the many thoughts floating around me and separates them.

“Throughout my coaching journey, I’ve unearthed a multitude of abilities that have not only enriched my career but also had a profound impact on my personal life. What struck me the most during this coaching journey was the continuous self-discovery that unfolded in every single session.

The skills I have discovered through coaching are not limited to this. Coaching has been a compass for me when I’m lost and a magnet to pick out what I need from the crowd. Thank you very much for your valuable guidance, my thinking partner Solongo.

Solongo Chimedee, Senior Technical Writer, Redpath Mongolia, Oyu-Tolgoi Underground Project

Scroll to Top