БАГИЙН КӨҮЧИНГ ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА – 5 САР



ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
Багийн көүчинг хөтөлбөр нь ажилтан бүр өөрийн ур чадвар, нөөц боломжоо бүрэн ашиглан, багаараа илүү сайн сонсогч байж, эерэг уур амьсгалтай, өндөр бүтээмжтэй ажиллах соёлыг төлөвшүүлнэ.
ХҮРЭХ ҮР ДҮН:
Багийн гишүүн бүр:
- Өөрийн мөн чанар, харилцааны хэв шинж, бодол, үг, үйлдлийнхээ уялдааг илүү тодорхой харна.
- Өөрийн манлайллын хэв шинж, аргачлалаа тодорхойлж, илүү сайн сонсогч болно. (Leadership awareness)
- Өөрийн багтаа үзүүлэх нөлөөлөл, оролцоо, хувь нэмрээ ухамсарлана. (Individual awareness)
- Олон талт ялгаатай байдлыг талархан хүлээн авч, багийн бусад гишүүн бүрийнхээ онцлог, ялгаатай байдалд тохируулан харилцах ур чадварт суралцана.
- Ажлын бүтээмж, сэтгэл ханамж нэмэгдэж, манлайлах ур чадвар нэмэгдэнэ.
Багаара:
- Багийнхаа бодит дүр төрх, нөхцөл байдал, багийн соёлоо нийтээрээ ойлгон ухамсарлана. (Collective awareness)
- Багийн сэтгэл зүйн аюулгүй байдлаа дүгнэн ярилцаж, багаараа илүү аз жаргалтай, сэтгэл ханамжтай ажиллахад тусална.
- Багийн хүсэж буй дүр зургаа гаргаж, багийнхаа зорилго дээр ойлголтоо нэгтгэнэ, зорилгодоо хүрэхэд тусална.
- Санал, зөрчилдөөн, үл ойлголцол, үзэл бодлын зөрүү зэрэг нарийн төвөгтэй асуудлуудыг таамаглал дэвшүүлэхгүйгээр “ширээн дээр” ил гарган хэлэлцдэг дадал эзэмшинэ.
БАГИЙН КӨҮЧИНГ ХӨТӨЛБӨР НЬ ДАРААХ ХЭСГҮҮДЭЭС БҮРДЭНЭ. (5 САР)
I. Эерэг, бүтээмжтэй багийн 360 хэмийн судалгаа (эхлэлийн)
II. Хэрэгцээ тодорхойлох көүчинг уулзалт х 1 удаа
III. Багийн гишүүдтэй ганцаарчилсан ярилцлага х 5 удаа
IV. Багийн хурлууд дээрх ажиглалт х 2 удаа
V. Багийн көүчинг уулзалт х 6 удаа
VI. Хамтран ажиллагч талуудаас авах судалгаа х 2 удаа
VII. Эерэг, бүтээмжтэй багийн 360 хэмийн судалгаа (төгсгөлийн)
көүчинг уулзалт 4 цаг үргэлжлэх ба биечилсэн байдлаар 14-21 хоногийн давтамжтайгаар зохион байгуулагдана. Хэрэгцээ тодорхойлох багийн уулзалт, багийн гишүүдтэй хийх ганцаарчилсан уулзалтууд нь биечилсэн, цахим байдлаар хөтөлбөрийн эхэнд хийгдэж, багийн көүчинг авч буй хэрэгцээг нарийвчлан тодорхойлно.
- Хөтөлбөрт багтсан бусад судалгаануудын хувьд хөтөлбөрийн турш хийгдэх ба багийг дотоод болон гадаад талаас нь бодитойгоор судалж, үр дүнг багийн көүчинг уулзалтуудын үеэр танилцуулна.
- Энэхүү хөтөлбөр 5 сар үргэлжлэх ба ихэвчлэн байгууллагын удирдлагын баг, хэлтэс, нэгжүүдийн удирдлагуудад зориулагдан зохион байгуулагддаг.
- Түүнчлэн хоёр талын нээлттэй, илэн далангүй харилцаа хөтөлбөрийн үр дүнг шийднэ.
БАГИЙН КӨҮЧИНГ ХӨТӨЛБӨРИЙН БҮТЭЦ:
| Хөтөлбөрийн бүтэц | Агуулга | Хэлбэр | Үргэлжлэх хугацаа |
|---|---|---|---|
| Эерэг, бүтээмжтэй багийн 360 хэмийн судалгаа (эхлэлийн, төгсгөлийн) | Эерэг байх 7н чадамж, бүтээмжтэй байх 7н чадамжийн дагуу багийн бүх гишүүдээс энэхүү судалгааг хөтөлбөрийн эхэнд авч, ямар чадамжууд сайн, дутагдалтай байгааг харна. Хөтөлбөрийн төгсгөлд эдгээр 14 чадамж хэрхэн өөрчлөгдсөн байгааг хэмжинэ. | Цахимаар | 30 минут |
| Хэрэгцээ тодорхойлох көүчинг уулзалт х 1 удаа | Мэргэжлийн көүчтэй багаараа уулзаж, багийн көүчинг авах ямар хэрэгцээ, шаардлага байгааг нээлттэй, илэн далангүй ярилцана. | Биечлэн | 4 цаг |
| Багийн гишүүдтэй ганцаарчилсан ярилцлага х 5 оролцогчтой | Мэргэжлийн көүчтэй багийн гишүүд тус бүрчлэн уулзаж, багийн көүчинг авах ямар хэрэгцээ, шаардлага байгааг нээлттэй, илэн далангүй ярилцана. | Биечлэн/Цахим | 1 удаагийн уулзалт 40-60 минут |
| Багийн хурлууд дээрх ажиглалт х 2 удаа | Хурлын үйл явц, хэлбэр, үр дүнтэй байдлын хэмжүүрүүд, сэтгэл зүйн аюулгүй байдал, идэвхтэй, бүтэн сонсох түвшингүүд, шийдвэр гаргалтын хэв маяг, оролцоо, ялгаатай байдлын загварууд зэргийг мэргэжлийн көүч ажиглана. | Биечлэн/Цахим | Хурлын цагаас хамааран |
| Багийн көүчинг уулзалт х 6 удаа | Өмнөх хуудасны “Багийн көүчингийн дэлгэрэнгүй үйл явц” хэсгээс харна уу. | Биечлэн | Уулзалт тус бүр 4 цаг |
| Хамтран ажиллагч талуудаас авах судалгаа х 2 удаа | Энэ багаас хүлээж авдаг зүйлүүдээсээ юунд нь хамгийн ихээр талархаж, үнэлдэг, сэтгэл дундуур байдаг вэ гэсэн асуулгуудаар ярилцлагын болон цахим судалгааны хуудас хэлбэрээр авна. | Биечлэн/Цахим | Хэлбэрээс хамаарч хугацаа өөрчлөгдөнө |
