Көүчинг аргаар удирдахуй энэхүү хөтөлбөрт хамрагдсан үеэс хойш миний өөртөө итгэх итгэл 100% болсон. Өөрийгөө бусдаас хамааралтайгаар урамшуулж, бусдаас хамааралтайгаар сэтгэл зүйн дарамтад оруулдаг байсан. Би бол цор ганц нэгэн хэзээ ч давтагдахааргүй нэгэн. Өөрийгөө өөрөөсөө олж харна гэдэг намайг илүү хөгжиж, илүү жаргалтай болгоход хамгийн сайн тусалдах ур чадвар юм. Өөрийнхөө бодлын хамтрагч нь байж чадаж байгаа маань энэхүү хөтөлбөрийн үр дүн нь гэж харч байна.
Хөтөлбөрөөс авч үлдсэн чадвар: Энэхүү хөтөлбөрөөс олж авсан мэдээлэл, дадлага, туршлагаар өөрийн байгууллагын ажилтнуудын дунд ганцаарчилсан уулзалтуудыг хийж эхэлсэн маань үр дүнтэй сэтгэл ханамжтай байна. Ганцаарчилсан уулзалтууд нь надад өөрийгөө олж нээхэд тусалсан. Көүчинг аргаар удирдахуй нь надад бусдыг сонсох, өөрийгөө сонсох чадварт сургасан.
Э.Энэрэл, Хүний Нөөцийн Менежер, Баян-Бридж ХХК

