Б.Солонго көүчтэй Ганцаарчилсан Көүчинг Хөтөлбөрт хамрагдаад бусад хүмүүсийг сонсох чадварыг илүү гүнзгий судалж, өөртөө илүү дадуулж, сайн сонссоноор бусдыг ойлгож, тархиараа болон зүрх сэтгэлээрээ илүү мэдэрч, улмаар бусадтай харилцах харилцаа сайжирсан зэрэг маш үр дүнгүүд гарсан. Мөн яг “Одоо-Эндээ” илүү ухамсартайгаар байх дадалтай болж байгаа. Жишээ нь: сургалт, хичээлд сууж байхдаа “би энийг мэддэг шдээ” гэдэг талаас нь харах биш, цоо шинээр сурч буй мэдрэмжээр суралцах үйл явцдаа буюу тухайн цагтаа оршиж чаддаг болоод байгаа. Цаашлаад Б.Солонго көүчээс багийн хөгжлийн воркшопуудыг багтаа авснаар манайх багаараа бие биеэ илүү ойлгож, чин сэтгэлээсээ туслаж, дэмжих сайн чанаруудаа илүү их хөгжүүлж байгаа бөгөөд хамт олны уур амьсгал ямар чухал вэ гэдгийг маш сайн ойлгож авч чадсан.
Отгонбаярын Удвал, Alpha Motors, Бум-Таван Эрдэнэ ХХКомпаний Захирал

