Skip to content
ГАНЦААРЧИЛСАН КӨҮЧИНГ ХӨТӨЛБӨР
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
- Көүчинг нь көүч болон үйлчлүүлэгч хоёрын нягт түншлэлийн үйл явц бөгөөд, көүч үйлчлүүлэгчтэй хамтран бодолцож, бодлын хамтрагч болдог.
- Көүч нь зөвлөгөө, менторинг, сэтгэл засал, сэтгэл зүйн зөвлөгөө аль аль нь биш юм. Көүч зөвлөгөө өгдөггүй.
- Тухайн хувь хүн ажил мэргэжлийн, хувь хүний өсөлт хөгжлийнхөө хувьд өсөн дэвжихийг зорьж буй тэр чигт хөтөлдөг түншлэлийн арга юм.
- Көүч нь хувь хүнд байгаа ур чадвар, чадамж, нөөц, боломжийг өөрөөсөө нээн илрүүлэх, хөгжүүлэх, өөрийн дотоод төвөө олох, өөртэйгөө чин үнэнчээр харилцах орчин бүрдүүлдэг.
- Тухайн үйлчлүүлэгч көүчингийн турш цаг зав гаргаж, харилцан ярианд яг өөрөөрөө байж, чин сэтгэлээсээ оролцох нь, көүчингийн харилцааг үр дүнтэй, өгөөжтэй болгоход маш их нөлөөтэй.
- Көүч нь үйлчлүүлэгчийн санаа бодол, үзэл хандлагыг хэзээ ч шүүж, дүгнэж, өөрийн байр суурийг тулган, явцуу хандлагаар хандахгүй, цэвэр мэргэжлийн байр сууринаас хандаж, идэвхтэй, бүрэн дүүрэн сонсож, үйлчлүүлэгчийг өөрийн дотоод мөн чанараа нээхэд тусалдаг.
ХӨТӨЛБӨРИЙН ХУГАЦАА:
- 14 хоногт нэг удаа көүчинг уулзалт төлөвлөнө. Нэг удаагийн уулзалт 60-90 минут үргэлжилнэ.
- Ганцаарчилсан көүчинг хөтөлбөр нь 6-10 удаагийн уулзалтаас бүрдэх ба үйлчлүүлэгчийн хүсэлтээр уулзалтыг нэмж болно.
ХҮРЭХ ҮР ДҮН:
- Өөрийн мөн чанар, үнэт зүйлээ илүү тодоор харна.
- Өөрийн бодол, үг, үйлдэл, дадал, харилцааны хэв шинжээ илүү тодорхой харж сурна.
- Хүрэхийг хүссэн зорилгоо илүү тодорхой харж, бодитой алхмууд авч хэрэгжүүлнэ.
- Ажлын бүтээмж, сэтгэл ханамж нэмэгдэж, өөрийн үнэ цэнийг илүү мэдэрнэ.
- Нуугдсан потенциал, нөөцөө нээнэ.
- “Одоо-Эндээ” илүү ухамсартайгаар оршиж, “майндфул” байж, төвлөрч сурна.
- Чөлөөтэй сэтгэж, өөрийгөө чиглүүлэн, “өөртэйгөө” үр дүнтэй, бүтэцтэй ярилцах аргад суралцана.
- Үр дүнтэйгээр “бодлоо, үгээ, үйлдлээ, мэдрэмжээ цэгцлэхэд” суралцана.
- Өөрийн манлайллын хэв шинж, удирдан чиглүүлэх аргачлалаа тодорхойлно.