“КӨҮЧИНГ АРГААР УДИРДАХУЙ” ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:

Удирдах ажилтан бүр өөрийн нөөц боломжоо бүрэн ашиглан, сониуч байж, бүтэн идэвхтэйгээр сонсож, оновчтой асуултыг асуух көүчинг ур чадварт суралц

ХҮРЭХ ҮР ДҮН:

Удирдах ажилтан:

  • Өөрийн мөн чанар, харилцааны хэв шинж, бодол, үг, үйлдлийнхээ уялдааг илүү тодорхой харна.
  • Өөрийн манлайллын хэв шинж, удирдан чиглүүлэх аргачлалаа тодорхойлно. (Leadership awareness)
  • Хүрэхийг хүссэн зорилгоо илүү тодорхой харж, бодитой алхмууд авч хэрэгжүүлнэ.
  • Көүчинг сэтгэлгээтэй болно.
  • Бага ярьж, идэвхтэй сонсдог көүчинг ур чадварт суралцана.
  • Өөрийн багтаа үзүүлэх нөлөөлөл, оролцоо, хувь нэмрээ илүү ухамсарлана. (Individual awareness)
  • Ажлын бүтээмж, сэтгэл ханамж нэмэгдэж, өөрийн үнэ цэнийг илүү мэдэрнэ.
  • Олон талт ялгаатай байдлыг талархан хүлээн авна.

Багаараа:

Санал, зөрчилдөөн, үл ойлголцол, үзэл бодлын зөрүү зэрэг нарийн төвөгтэй асуудлуудыг таамаглал дэвшүүлэхгүйгээр “ширээн дээр” ил гарган хэлэлцдэг “соёлтой” болно.

Багийн соёлоо нийтээрээ ойлгон ухамсарлахад дөхөм болно. (Collective awareness)

Багаараа олон талт ялгаатай байдлыг талархан хүлээн авч, бие биеэ илүү ойлгож, таньж мэднэ.

Илүү их сонсдог, сониуч, “көүчинг сэтгэлгээ”, хандлагатай хамт олон болоход тусална.

КӨҮЧИНГ АРГААР УДИРДАХУЙ ХӨТӨЛБӨРИЙН БҮТЭЦ

Энэхүү көүчинг ур чадвар олгох хөтөлбөрт тухайн байгууллагын 5 хүртэл тооны удирдах ажилтнууд, эсвэл хувь хүмүүс өөрсдийн сонирхлоор оролцох боломжтой. Хөтөлбөр 3 сар үргэлжлэн биечилсэн, цахим байдлаар зохион байгуулагдана.

Хөтөлбөрийн бүтэцАгуулгаХэлбэрҮргэлжлэх хугацаа
Көүчинг аргаар удирдахуй сургалт (1-р модуль)Майндфулнес “Биеэ тольдохуй” дасгал, мэргэжлийн көүчинг, түүний бусад аргачлалуудаас ялгарах онцлог, көүчингийн тухай ойлголт, бүтэн-идэвхтэй сонсох, асуулт асуух, GROW загвар зэрэг суурь ойлголтууд, көүчинг дадлага хийж бие биеэ көүчилнэ.Нэг удаагийн анги дүүргэлт (Танхим)6 цаг
Ганцаарчилсан көүчинг уулзалтМэргэжлийн көүч сургалтанд оролцогчидтой тус бүрчлэн ганцаарчилсан көүчинг уулзалтуудыг хийж, өөрийн нөөц, боломжуудыг нээхэд нь тусална.Биечлэн/Цахим1 удаагийн уулзалт 60-90 минут
Көүчингийн уулзалтын үеийн менторингМенежерүүд шууд удирдлагын ажилтнууддаа ганцаарчилсан уулзалт хийж байхад тэдний көүчинг ур чадварыг менторлож, зөвлөгөө өгнө.Биечлэн/Цахим1 удаагийн уулзалт 60-90 минут
Көүчинг аргаар удирдахуй сургалт (2-р модуль)Майндфулнес “Биеэ тольдохуй” дасгал, Көүчингийн тухай эргэцүүлэл, тусгал, REGROW загвар, көүчинг чадамжууд, көүчингийн тархинд үзүүлж буй нөлөөлөл зэрэгтэй танилцаж, көүчинг дадлага хийж бие биеэ көүчилнэ.Нэг удаагийн анги дүүргэлт (Танхим)6 цаг

“Көүчинг аргаар удирдахуй” көүчинг ур чадвар олгох сургалтыг хувь хүмүүсийн нээлттэй байдлыг илүү дэмжих үүднээс, нэг ангидаа 5 хүртэл оролцогчтой байхаар төлөвлөсөн. Хоёр шатны “Көүчинг аргаар удирдахуй” сургалт тус бүр 6 цаг үргэлжлэх ба танхимаар буюу биечилсэн байдлаар зохион байгуулагдана. Энэхүү хоёр сургалтын хоорондын зай 3 сар орчим байх ба дундуур нь ганцаарчилсан көүчинг, көүчинг менторинг уулзалтууд цахим, биечилсэн гэсэн холимог байдлаар зохион байгуулагдана.

Scroll to Top